Утас: +979 99191177
Ган хэвлэмэл радиатор буюу паар
Ган хэвлэмэл радиатор нь хоёр талдаа хэвлэмэл ган листэн бүрхэвчтэй байх ба дотор талдаа босоо байрлалтай ялтаст ган төмөрнүүдээс бүрдэнэ.
Ган хэвлэмэл радиатор нь ширмэн радиаторыг бодвол халаах системдээ бага ус хэрэглэж, өндөр бүтээмжтэй ажилладгаараа онцлог. Өөрөөр хэлбэл халаалтад зарцуулагдах чадал бага, бүтээмж өндөр гэсэн үг. Мөн өөрийн жин бага учир суурилуулахад хялбар, барилгын үндсэн даацад бага ачаалал өгнө. Радиаторуудыг өндөр даралттай дулааны төвийн шугаманд шууд холбон хэрэглэж болохгүй.
Ган хэвлэмэл радиатор нь төрөл бүрийн хэмжээстэй байх ба түгээмэл хэрэглэгдэх хэмжээ нь 50 см-ийн өндөртэй 40-90 см-ийн өргөнтэй байна. Ган хэвлэмэл радиатор үйлдвэрлэгч бүр өөрийн гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Жишээ нь Турк улсын Bor-San ХХК-ийн Bor-Pan брэндийн ган хэвлэмэл радиаторт өөрийн гэсэн таних тэмдэг, хэмжээтэй байх ба радиаторын сав, баглаанд 3 үеэс бүрдсэн тэмдэглэгээ байна (тэдгээр нь бүгд өөрийн утгыг агуулдаг).
1-р үе нь V болон C гэсэн үсэгтэй байх ба ард нь 2 оронтой тоо тэмдэглэгдэнэ. Үсэг нь радиаторын өгөх, буцах шугамын оролт гаралтыг заах ба V үсэг байвал доороос, C үсэг байвал хажуунаас холбогдоно гэсэн үг. Араас нь залгаж буй 2 оронтой тоо нь тухайн радиаторын дулаан дамжуулах ялтасны эгнээг заана. Нэг эгнээтэй радиаторын зузаан 5 см байдаг ба эгнээ нэмэгдэх тусам 5 см-ээр нэмэгдэнэ. Нэг эгнээтэй радиаторын тэмдэглэгээ 11 гэх ба радиаторын зузаан нь 5 см, хоёр эгнээтэй бол 22 гэх ба зузаан нь 10 см, гурван эгнээтэй бол 33 гэх ба зузаан нь 15 см тус тус байна.
2, 3-р үеүүд нь мөн л хоёр оронтой тооноос бүрдэнэ. 1-р үеэс ялгаатай нь үсгэн тэмдэглэгээ байхгүй. 2-р үе нь тухайн радиаторын өндөрийг, 3-р үе нь өргөнийг заана. Тухайн үеүдэд байгаа тоог 10-аар үржүүлэхэд өндөрийн хэмжээ см-ээр илэрхийлэгдэнэ.
Жишээ нэг: 05 гэсэн тэмдэглэгээтэй байвал 10-аар үржүүлж 05х10=50 буюу өндөр нь 50 см гэсэн үг.
Жишээ хоёр: C22x05x14 гэсэн тэмдэглэгээ нь хажуугаас холболттой, 10 см-ийн зузаантай, 50 см-ийн өндөртэй, 140 см-ийн өргөнтэй ган хэвлэмэл радиатор гэсэн үг.
Жишээ гурав: V33x03x20 гэсэн тэмдэглэгээ нь доороос холболттой, 15 см-ийн зузаантай, 30 см-ийн өндөртэй, 200 см-ийн өргөнтэй ган хэвлэмэл радиатор гэсэн үг.
Мөн радиатор бүрийн иж бүрдэлд хананд тогтоогч, хийх авагч, заглужка багтана. Эдгээр нь бүгд ашиглалтад зайлшгүй шаардлагатай. Жишээ нь: хүйтний улирал эхэлж, халаалт ирсэн нөхцөлд та радиаторт хуримтлагдсан хийг зайлшгүй гадагшлуулах хэрэгтэй. Эс тэгвээс таны радиатор хэвийн хэмжээнд ажиллах боломжгүй болно.
"Акватерм" ХХК нь Турк улсын Bor-Pan брэндийн ган хэвлэмэл радиатор, алчуур хатаагч үйлдвэрлэгч Bor-San ХХК-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ба Европын чанартай бараа бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын барилгын салбарын бүтээн байгуулалтад хямд үнээр хангаж. Тухайлбал, Коёотэ компанийн барьж буй The One цогцолбор, Cristal town, Орчлон хороолол, Regency residence, Эрэл барилга, Аж констракшн, Сонор плаза, Ган бат өргөө компанийн Хос өргөө хотхон, Шилтгээн, Бэрэн констракшн, Катеринг деливери, Нэмбар, Шилдэг бүтээмж, Mogul town зэрэг орон сууцны болон үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжуудад нийлүүлж байна.